Ерөнхий сайдын мэдээллийн талаарх АН-ын бүлгийн санал дүгнэлт
УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ!
2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын тэргүүний “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар хийсэн мэдээллийг бид хамтдаа сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсохоос 7 хоногийн өмнө Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн гишүүдэд бичгээр ирүүлнэ” гэж заасныг дахин зөрчиж энэхүү мэдээллийг 2016 оны 11 дүгээр сарын 29-нд буюу 3 хоногийн өмнө ирүүлж байгааг Ерөнхий сайд танд дахин анхааруулж, хуулиамөрдөж ажиллахыг УИХ-ын дахь Ардчилсан намын бүлгээс шаардаж байна.
"Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө" гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлж ялалт байгуулсан МАН-ын Засгийн газрын тэргүүний Нийгмийн халамжийн салбарын талаар хийсэн энэхүү мэдээлэл нь энэ Засгийн газар нийгмийн бухимдал, шүүмжлэлийг дарах арга саам хайсан, ард түмэнд ажил хийсэн болж харагдах гэсэн явуургүй аргаа далдлах зорилго агуулсан нь асуудалд хэт ерөнхий, өнгөц хандаж байгаагаас нь тод харагдаж байна.
Нийгмийн халамжийн өнөөгийн байдлыг нийгмийн халамжийн хэдэн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн олголт, ДНБ-нд нийгмийн халамжийн сангийн санхүүжилтийн эзлэх хувь зэргээр үнэлсэн нь бодитой зөв үнэлэлт болж чадаагүй байна. Нэгэнт өнөөгийн байдлаа зөв үнэлж чадаагүй Засгийн газар тус салбарт тулгамдаж буй асуудлуудаа оновчтой тодорхойлох боломжгүй нь ойлгомжтой байна. Аливаа шинэчлэлийн үндэс болсон дээрх асуудлуудаа зөв тодорхойлоод цаашид хийх ажлын санал, хэрэгжүүлэх арга хэмжээгээ бидэнд танилцуулна гэж хүлээж байсан хүлээлт талаар болсонд харамсаж буйгаа Ардчилсан намын бүлгээс илэрхийлж байна.
Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хуваах замаар ялгаварлан өгөх шийдвэр гаргасан нь:
- Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно,
- Хүүхдийн эрхийн тухай конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй энэхүү Конвенцодзаасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана,
- 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Оролцогч улсууд хүүхэд бүр нийгмийн халамж, түүний дотор нийгмийн даатгалд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу авна,
гэснийг тус тус зөрчиж хууль дээдлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчмуудыг уландаа гишгэсэн харамсалтай, хариуцлагагүй үйлдэл болж байна.
Засгийн газар “хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэн улмаар хүүхдийн мөнгийг олгож эхэллээ” гэсэн нь 2016 оны сонгуульд МАН оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө 1.1.11-т “хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно” гэж ард түмэнд амласан амлалтаасаа буцаж өнөөдөр дөнгөж 60 хувьд нь олгож байгаабусармаг үйлдлээ нуух зальт арга хэрэглэсэн байна. Өмнөх Засгийн газрын үед бүх хүүхэд хүүхдийн мөнгө хөтөлбөрт бүрэн хамрагдаж байсан бөгөөд МАН-ын Засгийн газар хүүхдүүдийг амьжиргаагаар нь ялгаварлах бодлого барьж буйг бид удаа дараа сануулж байгаа бөгөөд цаашид ч сануулсаар байх болно гэдгийг хатуу анхааруулъя.
Нийгмийн халамжийн өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн социалист хэв маяг бүхий тогтолцоог үр дүнтэй болгохын тулд зөвхөн “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийг шинэчилэн найруулснаар тогтолцооны өөрчлөлтийг хийнэ гэсэн нь дэндүү өрөөсгөл бөгөөд гэнэн харагдаж байна.
Эдийн засаг хямралтай байгаа энэ үед Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай байгаа эмзэг, ядуу зорилтот бүлэгт яг ямар бодлого баримталж ажиллах талаар тодорхойгүй байна.
Мөн “Нийгмийн халамжийн зорилтот бүлгийг тодорхойлох аргачлалыг орлогын үзүүлэлтийг үндэслэх, цалин, тэтгэвэр мөнгөн орлогод тулгуурлах хэрэгтэй” гэх мэтээр ярьж байгаа нь энэ Засгийн газар нийгмийн халамжийн салбарын талаар ямар ч ойголтгүй гэдэг нь тодорхой байна. Өмнөх парламентын үед цөөнх байхдаа буюу ерөнхий сайдын өөрийнх хэлснээр “юу ч ярьж, хэт улс төржиж болдог”байх үедээ эргээд өөрсдөө ашиглахгүй мэт авирлан алсын хараагүй бодлогогүй ажилласныхаа балгийг ганц нэг аргачлалын алдаа мэтээр хаах гэж оролдох хэрэггүй.
Түүнчлэн нийгмийн халамжийг улс төрөөс хамааралгүй болгох, хүн амыг ядууралд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдлээс ард иргэдээ хамгаалахталаар юу хийх тухай огт дурьдсангүй.
Монгол Улсын үндсэн хуулийн 19.1-т заасан Төрөөсхүнийэрх, эрхчөлөөгхангахуйцэдийнзасаг, нийгэм, хуульзүйнболонбусадбаталгаагбүрдүүлэх, хүнийэрх, эрхчөлөөгзөрчихтэйтэмцэх, хөндөгдсөнэрхийгсэргээнэдлүүлэхүүргийгиргэнийхээөмнөхариуцна гэсэн зохицуулалтад үндэслэн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ, хуримтлалын тогтолцоог өөрчлөх шаардлагын хүрээнд төрөөс авч хэрэгжүүлсэн бодлогын нэг нь Хамтын тэтгэврийн хууль юм. Тус хуулийн гол үзэл санаа нь гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн үлдсэн гишүүнд тэтгэврийнх нь тодорхой хувийг олгохоор байсныг хүчингүй болгосноороо энэ тэтгэврийг авах бололцоотой 76 мянга орчим иргэний эрхийг хохироолоо. Үүнийгээ булзааруулахынтулдахмадуудыг насаар нь ялгаварлан гадуурхаж “Насны хишиг” нэртэй тэтгэвэр олгохоор болсон нь Монголын ахмадуудыг дэндүү тохуурхсан үйлдэл юм. Ерөнхий сайд таны хишгийг хүртэхийн тулд урт наслахаар хичээж амьдарна гэсэн таны тайлбар, Сангийн сайдын хариуцлагагүй мэдэгдлүүд нь олон ахмадыг гомдоосон байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хамтын тэтгэврийн хууль”-ийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас ямагт шаардах болно.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүний оруулж ирсэн энэхүү мэдээлэл тооцоо, судалгаа, үндэслэл муутай, нийгмийн амьдралыг бодит хөрсөнд буулгаж чадаагүй хариуцлагагүй мэдээлэл боллоо гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.
Эцэст нь 65-ын бүлгийн эрхэм гишүүдэд хандаж хэлэхэд асуудлыг дийлэнх олонхын хүчээр түрий барин шийдэж байгаа бодлого, үйлдэл бүрийн чинь цаана иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг зөрчигдөж,хохирсоор байгааг анхаарч, хуулийг дээдэлж, ёс зүйтэй ажиллахыг хатуу анхааруулж байна.
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ