Хууль зүй дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуу

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад асуулга тавьсан юм.

УИХ-аас 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн уг хуулийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хуульд заасан аргачлал, журмыг батлах зэргээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс өнгөрсөн хоёрдугаар сарын 04-ний өдрийн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдөр болгосон. Энэ хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бэлтгэл ажлын төлөвлөөө гаргаж ажиллаж байгаа бөгөөд энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын асуулгад өгсөн хариуг товч хүргэе.

Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаж буй талаар:

1.Тус хуулиар хууьл санаачлагч хууль тогтоомжийн төслийг тооцоо судалгаанд үндэслэж тодорхой үе шат, аргачлалын дагуу бололвсруулах шаардлагыг тавьсан бөгөөд аргачлалуудыг Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлуулсан.

2.Эдгээр аргачлалуудын гарын авлагыг ХЗДХЯам Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран боловсруулж гаргасан.

3.Тус хуулийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн сайдын 2016 оы долдугаар сарын 01-ний өдийн А/221 дугаар тушаалаар “Хууль тогтоомжийн сан бүрдүүлж, системчлэн ангилах журам”, “Хууль тогтоомжийн хувийн хэрэг бүрдүүлэх журам” батлав.

4.Тус хуулийн 12.1-д заасан 5 аргачлалын талаар сургалт хийх 25 сурагч, багш нарыг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран бэлтгэлээ.

5.Хууль тогтоомжийн тухай хууль, аргачлал, гарын авлага, ХЗДХ-ийн сайдын баталсан дээрх журам зэргийг нэгтгэсэн эмхэтгэлийг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс санхүүжүүлэн 1000 ширхэгийг хэвлүүлж, УИХ-ын бүх гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, Засгийн газрын бүх гишүүд, УИХ-аас байгуулагддаг болон Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад хүргүүлээд байна.

6.Тус хуульд заасан аргачлалуудыг хэрхэн хэрэглэх талаар дадлага олгох сургалтыг ХЗДХЯ-наас санаачлан зарим байгууллагын хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хийх чиг үүрэг бүхий албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Цаашид ч холбогдох байгууллагуудын хүсэлтийн дагуу сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

ХЗДХ-ийн сайдад даалгасны дагуу Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар болон хуулийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах асуудлын талаар танилцуулжээ. Ингээд Засгийн газраас дараахь арга хэмжээ авахыг ХЗДХ-ийн сайд болон Засгийн газрын гишүүдэд даалгажээ. Үүнд:

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тхай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад,

- Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүлэхэд эрхлэх асуудлын хүрээндээ хуульд заасан аргачлалын дагуу судалгаа, үнэлгээ хийх чиг үүргийг хариуцах албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод тусгах, тэдгээрийг чадавхижуулж, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгажээ.

Харин уг хуулийг хэрэгжүүлэхэд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай товч дурдвал:

  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Ингэхдээ холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлжээ.
  • Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүлийн 30:3-т “Хууль зүйн хэлний салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” Гэж заасны дагуу “Хууль зүйн хэлний салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай” тушаал болон журмын төслийг 2016 оны 6 дугаар сард боловсруулж, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, УИХ-ын Тамгын газар, Улсын Дээд Шүүх, МУИС-ийн Хууль зүйн сургууль, БСШУЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль болон эрдэмтэн, судлаачдаас саналыг авч тусгасан ба Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан санал авахаар хүргүүлэн саналыг авч байгаа ба уг журмыг хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө эцэслэн батлана.
  • Цаашид Хууль тогтоомжийн тухай хуулийн сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ