АН-ын ҮЗХ Их хурлаасаа өмнө хуралдаж байна

Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр Чингис зочид буудалд хуралдсан ч тус наммын лидерүүдийн олонхи нь оролцоогүй байна. АН маргааш Их хурлаа хийхээр товлоод буй. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар намын үндсэн дүрмийн төслийг хэлэлцсэн байна. Дүрмийн шинэчлэлийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ажиллаж байгаа юм. Тэд хэд, хэдэн дүрмийн төслийг нэгтгэн боловсруулснаа ҮЗХ-ны гишүүдэд танилцуулж байгаа аж. Өнөөдрийн хурлаар төслөө танилцуулан гарсан санал шүүмжийг тусган маргааш намын Их хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зарим асуудлаар фракцуудын байр суурийг нэгтгэхээр болсон гэнэ.

Мөн намын даргыг сонгох асуудлыг дүрэмд тусгаж байгаа юм. Шинэчилсэн дүрмээр АН-ын даргын сонгуульд хэн ч нэр дэвшиж болох бөгөөд намын даргыг сонгоход намын анхан шатны байгууллагын дарга нар ба түүнээс дээш албан тушаалтан саналаа өгөх юм байна. Түүнчлэн энэ удаад ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмж 380 болгох ба хоёр жил дутамд гишүүдийн 50 хувийг шинэчилж байхаар тусгажээ.

Хэлэлцэх олон асуулын нэг болох намын ҮЗХ-ны гишүүдийн эмэгтэйчүүд, залуучуудын квотыг тус бүр 76 байхаар тусгасан байна.

АН-ын ҮЗХ үргэлжилж байна. Маргаашийн их хуралд 1210 төлөөлөгч оролцоно.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ