Дарханы ардчилсан нам дүрмийн шинэчлэлд саналаа хүргүүлжээ

Ардчилсан намын Их хурал өнөөдөр хуралдахаар товлогдсон. Нийслэл, орон нутгаас Их хуралд оролцохоор ирсэн 1000 гаруй төлөөлөгч Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг татуулаад хурал болох Соёлын төв өргөөнд иржээ.
Их хурлаар тус намын гишүүд Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм. Дүрмийн шинэчлэлийн хүрээнд намын даргыг сонгох болон бусад асуудлууд шийдлээ олох учиртай.
Харин Дарханы ардчилсан нам сонгуульд ялагдсан шалтгаанаа хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргасан байна. Тэд их хуралд төлөөлөгчөөр оролцож үгээ хэлэх боломжгүй болсон тул 16 жилийн ялагдлаа дүгнэж шинэчилсэн дүрмийн төсөлд товч байдлаар дараах саналуудыг хүргүүлжээ.
Намын шинэ дүрмийг батлаад өнөөдрийнх шиг 16 жил намаа ялагдуулсан дарга нэртэй нөхдүүдэд шинэ дүрмийг хэрэгжүүлэх эрхийг өгвөл намын их хурлын төлөөлөгчдийг сонгосонтой адил 5 хүн цуглуулаад л би дарга гээд л зүтгэнэ. Ажлын хэсэг томилох байдлаар, төв намаас шинэ сонгуулийг зохион байгуулахгүй л бол шинэчлэл биш болно.
Шинэ дүрэм батлагдахад гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахдаа гишүүд ижил тэгш бүртгүүлэх боломжийг хангах /төв намаас шинэчилсэн бүртгэл явуулах/
Ардчилсан нам дарга төвтэй биш гишүүд төвтэй нам болох санаачлагыг дэмжиж байна. /бүх шатны дарга нар, ҮЗХ, бүх шатны сонгуульд нэр дэвшигч нарыг намын анхан шатнаас нийт гишүүдээс сонгодог байх.
ҮЗХ гишүүд болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчид тухайн нутаг дэвсгэрт амьдардаг бүртгэлтэй иргэд байх
Хариуцлагагүй нэр дэвшигч нарыг хүлээж авахгүй /сонгууль болгоноор гэв гэнэт сонгуулиас 10 хүрэхгүй хоногийн өмнө төв намаас 1 хүн ямар чбэлтгэлгүй хүнийг УИХ-д сонго гэж гишүүддээ тулгадаг байдлыг таслан зогсоох . 2008, 2012, 2016, мөн аймаг сумын ИТХ нэр дэвшигч нар мөн адил ямар ч бэлтгэлгүй, спортоор жишээ авахад 4 жил гүйж бэлтгэл хийсэн хүнтэй ямарч бэлтгэлгүй хүн гүйгээд яагаад ч гүйцэхгүй ялагдалын шалтгаан ердөө энэ...
Дотоод сонгууль шилэн байх ёстой. Дотоод сонгуулийн хороог татан буулгаж дотоод сонгуульд хяналт тавьдаг байгууллагыг байгуулах ёстой. Хяналтыг тухайн сонгуульд оролцогчдоос ижил тэгшээр хяналт тавих боломжийг бүрдүүлэх ёстой.
Сонгуулийн саналын хуудсыг тооллогыг шилэн болгох Саналын хуудас тоолохдоо саналын хуудсыг дэлгэцэнд харуулж санал өгсөн гишүүд, тухайн нэр дэвшигч юм уу нэр дэвшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хянах боломжийг бүрдүүлж өгөх
Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг дарга ч бай жирийн гишүүд ч бай хэлэлцдэггүй хэрэгжүүлдэг байх.
Хагас босоо тогтолцоотой нам болж байгаа бүх зүйлсийг шилэн болгожбүх зүйлсийг үндсэн дүрмийн дагуу явуулж бүх шатны дарга нарыг шат шатных нь дарга нар батламжилдаг болох ёстой.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ