АН-ын Их хурал дүрмийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна

Ардчилсан намын VI Их хурал СТӨ-нд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн хурлаар намын даргын улс төрийн илтгэлийг сонсож, намын шинэчлэлийн асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн. Харин өнөөдөр намын дүрмийн төслөө хэлэлцэх юм байна. Дүрмийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахалсан бөгөөд Их хурлын 1210 төлөөлөгчидтөслийн танилцуулгаа хийжээ. Өнөөдөр АН дүрмийн төслийн хэлэлцүүлгээ хийж, батлах юм. Ингэснээр АН нээлттэй, ил тод нам болж шинэчлэгдэнэ гэдгээ зарлаад буй.
Ардчилсан намын Их хурлын өнөөдрийн албан ёсны хөтөлбөрийг танилцуулж байна.
2016 оны 12 дугаар сарын 07 өдөр
9:30 цагтӨглөөний цай, кофе
10:20 цагт Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг танилцуулна
10.40 цагт Санал шүүмжлэл, хэлэлцүүлэг
13:00 цагтХуралдаан завсарлана.
13:00-14:00 цагтҮдийн зоог/Соелын төв өргөөнд/
14:00 цагтХуралдаан үргэлжинэ.
14:00-16.30 цагт Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмжлэл, хэлэлцүүлэг /Хүн бүр 3 минут/
16:30-17:00 цагт Цайны завсарлага
17:00-18.00 цагт Хэлэлцүүлэг үргэлжилжАрдчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг батлана.
Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хороо /Үндсэн Дүрмийн Хороо/-г байгуулах
Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хороог байгуулах
18:00 цагт Ардчилсан намын VI Их хурлыг хаана./Халуун элгэн нутаг дууг дуулах/
19: 00 цагтАрдчилсан намын VI Их хурлын төлөөлөгчдөд зориулсан оройн “Хүндэтгэлийн зоог” /Crocus Event hall тусгай хөтөлбөрөөр/
Намын далбаа гардуулах хүмүүс:
АН-ын Дарга З.Энхболд
АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр
НАН-ын Дарга Э.Бат-Үүл
АН-ын Дарга, МУ-ын 27дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг
МУ-ын 28дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
УИХ-ын дэд дарга, УИХ-ын Гишүүн Я.Санжмятав
УИХ-дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын Гишүүн С.Эрдэнэ
УИХ-ын Гишүүн Ж.Батзандан
УИХ-ын Гишүүн Л.Болд
УИХ-ын Гишүүн Д.Мурат
УИХ-ын Гишүүн З.Нарантуяа
УИХ-ын Гишүүн Д.Наранхүү
УИХ-ын Гишүүн Б.Пүрэвдорж
УИХ-ын Гишүүн Д.Эрдэнэбат
Анхдагчдын мэндчилгээ:
Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ -
Ардчилсан Социалист Хөдөлгөөн /АСХ/ -
Шинэ Дэвшилт Холбоо /ШДХ/ -
Монголын Оюутны Хөдөлгөөн /МОХ/ -
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ