Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуваарийн дагуу 15:00 цагт хуралдана. Хуралдаанаар цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслүүд болон Зээл авах зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан суман дахь Тэвшийн говийн цахилгаан станцын төслийн явцын талаар мэдээлэл сонсохоор товложээ.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгийн тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
2. Зээл авах зөвшөөрөл олгох тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
3. Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай Протоколыг соёрхон батлах тухай, Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүд Б.ЧОЙЖИЛСҮРЭН
4. Гаалийн ерөнхий газрын дүрэм батлах тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
5. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Н.НОМТОЙБАЯРБ.БАТ-ЭРДЭНЭС.БЯМБАЦОГТ
6. Үндэсний хөтөлбөр батлах тухай Ж.БАТСУУРЬ
7. “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Д.ГАНБАТ
8. Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай Ц.ДАШДОРЖ
9. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай(Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоол) П.СЭРГЭЛЭН
10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гамшгаас хамгаалах тухай болон Онцгой байдлын албаны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай1 С.БЯМБАЦОГТ
11. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл С.БЯМБАЦОГТ
12. Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
13. Тэвшийн говийн цахилгаан станцын төслийн явцын талаар (Дундговь аймгийн Сайнцагаан сум) Ж.МӨНХБАТ
14. Гадаад харилцааны сайдын айлчлалын талаар Ц.МӨНХ-ОРГИЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ