АН-ын даргыг нэгдүгээр сарын 29-нд бүх гишүүдээр сонгоно


Ардчилсан намын VI Их хуралдаан өндөрлөөд байна. Их хурлын гишүүд Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд туссан байсан зарим заалтуудыг батлаад хуралдаанаа өндөрлүүлжээ.
Ингэхдээ Ардчилсан намын шинэ даргыг сунгаагаар буюу бүх гишүүдийн саналаар тодруулахаар болсон байна. Тодруулбал, Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчийн бүртгэлийг энэ сарын 10-нд, сурталчилгаагаа эхлүүлэх өдрийг арванхоёрдугаар сарын 19-нд товлосон бол намын даргыг сонгох сонгуульт өдрийг ирэх нэгдүгээр сарын 29-нд товлосон байна. Харин Ардчилсан намын VII Их хурлыг сар шинийн өмнө буюу хоёрдугаар сарын 12-нд хийхээр болж, шийдвэрлэжээ.
Уг хурлаар Ардчилсан намын дүрмийн шинэчилсэн төслийг хэлэлцэн батлах юм байна. Тиймээс VII Их хурал болтол Ардчилсан намын дүрмийн шинэ төслөөр бүх намын төвшинд гишүүдийнхээ саналыг авахаар болжээ.
Мөн энэ удаагийн хуралдаанаас эрх баригч намд шаардлага хүргүүлэхээр болсон байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ