Л.Гүндалай: Миний "анхны хайр" бол АН

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж, Ардчилсан намд элсэж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Түүний хувьд өмнө нь АН-аас гарч байсан шалтгаанаа тайлбарласан юм. Тодруулбал, тус нам олон фракцад хуваагдан, ҮЗХ-ны гишүүд бүхэлдээ худалдагдаж, гарч буй шийдвэрүүд фракцын эрх ашгийг л биелүүлдэг байсантай холбоотой гэв.

Харин АН шинэ дүрмээ боловсруулж, Үндэсний зөвлөлдөх хороогоор бус нийт гишүүдээрээ намын даргаа сонгож, гишүүдийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэх болсон нь түүнийг Ардчилсан Намд эргэж орох шалтгаан болсон байна.

Мөн тэрээр "Миний "анхны хайр" бол Ардчилсан нам. Архимед "Надад тулах цэг өгвөл би дэлхийг эргүүлнэ"гэж хэлсэн байдаг шиг АН бол миний тулах цэг. Би их улс төрд эргэн ирж байна” гэсэн юм.

Л.Гүндалай тус намд элсэх өргөдлөө АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярт өгчээ. Түүний хүсэлтийг жичтэй авч хэлэлцэж шийдэх юм байна. Харин тэрээр нааштай хариу өгнө гэдэгт найдаж байгаагаа мөн энэ үеэр илэрхийллээ. Ийнхүү АН-ынхан түүний гишүүнлчлэлийг сэргээх эсэхийг харах л үлдлээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ