О.Цэнгэлсайхан: Шинэчлэлийг анхан шатнаас эхлэх ёстой юм байна

АН-ын VI их хурал өндөрлөлөө. Хурлын талаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын АН-ын дэд дарга О.Цэнгэлсайхан ямар сэтгэгдэлтэй буцаж байгаа талаар сонирхлоо.
-АН-ын Их хуралхоёр өдөр хуралдаад өндөрлөлөө. Хөдөө орон нутгийн төлөөлөгч нар ямар хүлээлттэй Их хуралдаа ирэв. Хүлээлтэд тань нийцсэн хурал болж чадсан гэжбодож байна уу?
-АН-ын Их хурал найман жил хуралдаагүй байгаад сая хуралдлаа. Олон нийт энэ хурлаас их зүйл хүлээж байсан. Гэвч ямар ч шинэчлэл хийж чадсангүй. Үндсэн дүрмийн өөрчлөлт анхнаасаа их бүрхэг байсан. Сүүлдээ дүрмийн нэмэлт өөрчлөлт болж хувирлаа. Миний ажигласнаар, манай намын дарга нар, фракцуудын толгойлогчид хурлын төлөөлөгчдийн анхаарлыг намын шинэчлэл рүү зохион байгууллалтттайгаар хандуулсан байна. Яагаад гэвэл намын гишүүд намын дарга нарт хариуцлага тооцохыг маш их хүсч байсан. Гэвч тэд өөрсдийнх нь тухай ярих гээд байгаад мэдэж байсан учраас хүмүүсийг шинэчлэл нэрийн дор ирээдүй рүү хандуулж, өөрсдөөсөө бултуулахыг хичээсэн. Өөрсдийнхөө эрх ашгаа яаж хамгаалж үлдэх вэ, албан тушаалдаа хэвээр үлдэхийн тулд Их хурлын төлөөлөгчдийг базаж, хайрцаглах тактиктай хурал болж хувиргасан.
-Тэгэхээр та сэтгэл хангалуун бус буцаж байна гэсэн үг үү?
-Гэхдээ ололтгүй байсан гэж болохгүй л дээ. Ололт байсан. Ямар ч гэсэн намын даргаа намын нийт гишүүдээсээсонгохоор боллоо. Мөн дүрмээ анхан шатаараа хэлэлцүүлэхээр болсон. Энэ бол маш чухал шийдвэр. Хурлаа хуралдуулж чадсан нь ч бас амжилт байлаа.
-Одоо яах ёстой вэ?
-Ямар ч гэсэн орон нутгаас ирсэн төлөөлөгчид намын дарга нараа хараад, Их хурлаас шинэчлэл хүлээгээд хэрэггүй юм байна гэдгийг бүгд ойлголоо. Тиймээс бид дээшээ хараад суух биш, намын шинэчлэлээ орон нутгаасаа анхан шатнаас эхлэх ёстой юм байна. Шинэчлэлийг орон нутаг, анхан шатнаас эхлүүлж чадаад эргэж хуралдсан тохиолдолд жинхэнэөөрчлөлт шинэчлэлт болж чадах юм байна гэдгийгхатуу ойлголоо. Тиймээс эргэж очоод өөрчлөлтийг өөрсдөөсөө,анхан шатнаасаа эхэлье гэсэн бодолтой буцаж байна даа.
-Бусад аймаг, сумаас ирсэн төлөөлөгчид тантай хэр санал нийлэх бол.
-Би хурлын үеэр төлөөлөгч нартаа энэ санаагаа хэлсэн. Биеэ засаад, гэрээ зас гэдэг шүү дээ. Гэтэл манай АН биеэ засч чадаагүй байна. Гэрээ ч засаагүй. Энэ нь АН-ын байр ямар байдалтай байгаагаас тод харагдана. Гэтэл төрийг засах гэж явсаар өөрсдөө засварт орох хэмжээнд хүрчихлээ. Тиймээс манай намын гишүүд шинэчлэлийг өөрсдөө,өөрсдөөсөө эхлүүлье. Их засвар хийе. Ахмад үеэсээ суралцаад залуу, дунд гурван үеийн төлөөлөл санаа нэгдээд атгасан гар шиг явбал намын шинэчлэл ойрхон байна шүү гэж хэлмээр байна. Бас шинэчлэлийг анхан шатнаас эхлүүлье гэж нийт гишүүддээ уриалж байна.
М.Мөрөн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ