Ардчиллын дууч С.Цогтсайханы гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

Ардчилсан Хувьсгалын 27 жилийн ой энэ өдөр тохиож байна. Уг өдөртэй холбогдуулан Ардчиллын дууч, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны дурсгалын гэрэлт хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ардчилсан хувьсгалын ахмад партизанууд болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаныхан оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ