МАН-ын бага хурал эхэллээ

МАН-ын VII Бага хурал эхэлж, намын дарга М.Энхболд илтгэл тавьж байна. 300 гишүүнтэй тус Бага хурлаар төрийн албан тушаалд томилогдсон гишүүдээ хасч, оронд нь шинэ хүмүүсийг томилох сурагтай байгаа юм. Мөн намын Нарийн бичгийн даргын суудалд хэн очих нь мөн анхаарал татаж байна. Тус намын Нарийн бичгийн даргын албыг Д.Амарбаясгалан үүрэг гүйцэтгэгчээр хашиж байгаа юм. Томилгооны асуудлыг хаалттай хэлэлцэх бөгөөд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Б.Амарсанаа, Д.Амарбаясгалан, Н.Төмөрхүү, Ч.Ганхуяг нарын хүмүүс яригдаж байгаа аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ