УИХ-ын гишүүн Ж.Батзандан хандивын данс нээлээ

АН-ын даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагааны нийт зардалд 2.5-2.8 тэрбум төгрөг шаардагдана гэж сонгууль зохион байгуулах хорооноос санал гаргасан юм. Үүний 10 хувийг нэр дэвшигч хувиасаа гарган намынхаа дансанд дэнчин болгож байршуулах аж. Өөрөөр хэлбэл, АН-ын даргад нэр дэвшихээр бол 250-500 сая төгрөгийн дэнчин тавих ёстой болж байгаа юм. Энэ асуудлыг эсэргүүцэж байгаагаа тэрээр өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Ямартай ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдрөөс хандивын данс нээж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ