Хуулийн төслийн судалгаа, саналын томьёоллыг гишүүдэд хүргүүллээ

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нэр бүхий гишүүдийн хамт Улсын Их Хурал дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалт, тогтолцоог орчин үеийн шинэ түвшинд гаргах асуудлыг судлах, шаардлагатай санхүүгийн шийдлийг хуулинд тусгах зорилго бүхий “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Улсын Их Хурлын гишүүдийн лобби бүлэг”-ийг албан ёсоор байгуулан ажиллаж байгаа билээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг нь хүчирхийллийн асуудлаар Хүчихийлэлтэй тэмцэх үндэсний төв болон Швейцарийн хөгжлийн агентлагтай мөн хамтран ажиллаж байгаа юм.
Энэ зорилгын хүрээнд өнөөдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн холбогдох судалгаа, саналын томьёоллыг Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүллээ.





Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ