З.Энхболд: МАН-ынхан манай намын сонгуулиас хол бай

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа “Blue Sky”-д болж байна. Энэхүү үйл ажиллагааны өмнө АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийсэн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ “Намын даргын сунгаа дүрмийн дагуу явж байгаа. Энэ дүрэмд хэн нэгнийг намд байсан хугацаагаар нь ялгаагүй. Намын даргад нэр дэвших бүх гишүүдэд нээлттэй байсан. Сонгууль явуулахад зардал гарах нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 10-15 тэрбум төгрөг зарцуулагддаг. Бид байдаг бүх зардлаа хасаад 1.5- 2 тэрбум төгрөгт байгтаахаар төлөвлөсөн. Үүнийг иргэд ойлгож байгаа. Харин улс төрийн өрсөлдөгч МАН-ынхан манай намын даргын шинэчлэлд их санаа зовж байна. Төрийн эрх барьсан та нарт толгойтой үснээс их ажил байгаа. Манай намын сонгуулиас хол бай. Утаагаа алга болго оо. Та нартай, та наргүй бид болчихно” гэлээ.
Ийнхүү АН-ын одоогийн дарга З.Энхболд намын даргын сунгаад өрсөлдөгчдөдөө амжилт хүсч, хариуцлагатай байж, ялсан ч, ялагдсан ч хамтран ажиллахыг хүслээ.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ