Ж.Батзандан: АН олигархиудаасаа салж олон нийтийн нам болоосой

АН-ын даргад нэр дэвшигч Ж.Батзандан: Эрхэм журмын андууддаа, монголын Ардчилсан намын 180 мянган гишүүддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ардчилсан нам яагаад шинэчлэгдэх ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Монгол Улсыг шинэчлэх шаардлагатай байгаа учраас Ардчилсан намыг шинэчлэх гэж байгаа юм. Монгол төр шинэчлэгдэх шаардлагатай байгаа учраас Ардчилсан намд шинэчлэл хийх гэж байгаа юм. АН-ын 180 мянган гишүүн өнөөдрөөс эхэлж шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулахад идэвхтэй оролцож буй нийт АН-ынхаа гишүүд, дэмжигчдэд баяр хүргэе. АН-ын шинэчлэл юу руу чиглэх вэ гэдгийг олон хүн харж байгаа. АН хаалттай нам байх уу эсвэл нээлттэй нам байх уу гэдгийг бид энэ шинэчлэлээр шийднэ. Өнөөдрийг хүртэл найман жил АН хаалттай байсан. Бүх дотоод сунгаагаа бид найман жил зогсоосон. Одоо үүнийг зогсооё.Бүх дотоод сунгаагаа найман жил зогсоосон байсан. АН шинэчлэгдье гэж байгаа бол бүх үүд хаалга, цонхоо нээлттэй байлгах ёстой гэсэн байр суурийг миний бие барьж байгаа.

Ардчилсан намын шинэчлэлийн хоёр дахь том агуулга нь үзэл санааны шинэчлэл байх болно. АН хүний эрх, шударга ёсны төлөө нам байх ёстой. АН үндэсний эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг улс төрийн хүчин болж шинэчлэгдэх ёстой. Хүний эрхээс гадна үндэсний эрх ашгийг хангаж байж бид 21 дүгээр зууны, глобальчлалын шаардлагагыг хангана. АН үнэдсний эрх ашгийг дээдэлсэн, шударга ёс, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаатай нам болж шинэчлэгдэх шаардлагатай байна.

Гуравдугаарт, АН-ын дотоод бүтэц, зохион байгуулалтыг яаж шинэчлэх вэ гэдгийг олон хүн харж байгаа. АН бүлэглэл, фракцийн нам байх уу, ард түмний, олон нийтийн нам байх уу гэдгийг бид энэ шинэчлэлээр шийднэ. Таван фракцид хуваагдсан, таван өөр тийш харсан, 10 бүлэглэлд үйлчилсэн, явцуу эрх ашгийн нам байж болохгүй. Бид бүлэглэлд биш бүх гишүүндээ үйлчилдэг нам байх ёстой. Явцуу эрх ашгийн төлөө фракиудад хуваагддаг биш нэгдмэл эрх ашгийн төлөөнэгддэг байх шинэчлэлийг АН хийх болно. АН-ын даргын сунгаанд оролцож буй нөхдөдөө амжилт хүсье. Миний нөхөд АН-ын төлөө 26 жил зүтгэсэн туршлагатай, гайхмашигтай хүмүүс. Энэ хүмүүстэй өрсөлдөнө гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Энэ сунгаагаар хэн нь ч ялсан бай, миний хувьд хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандах болно. Ардчилсан нам олигархиудаасаа салж олон нийтийн нам болоосой, АН бүлэглэлээсээ салж, бүхгишүүдийн нам болоосой, АН цөөнхөд биш олон түмэндээ үйлчилдэг нам болоосой гэж хүсч байна. АН-ын шинэчлэл өөдөө байх болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ