Д.Хаянхярваа: Хөгжлийн банктай холбоотой асуудлыг олон түмэнд ил тод зарлах ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хурлаас дээрх хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатайэсэхийг судалж үзэх ажлын хэсгүүдийг байгуулсан тухай МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ. Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нарыг томилсон бөгөөд дүгнэлтээ МАН-ын бүлэгттанилцуулахаар болжээ.
Мөн Туул голыг тусгай хамгаалалтад авах болон цэвэрлэх байгууламжуудтай холбоотой асуудлаар УИХ-ын зүгээс хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах,Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн талаар бүлгийн гишүүд санал бодлоо солилцсон.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Өнгөрсөн долоо хоногтбүлгийн гишүүдийн ирцтэй холбоотой асуудал яригдлаа. Цаашид УИХ-ын гишүүдийн хариуцлага ямар байх, байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд хэрхэн цаг баримталж оролцох асуудлаар гишүүд нэгдсэн байр сууринд хүрсэн. Гишүүд байнгын хорооны болон нэгдсэн чуулгандцагтаа ирнэ. Гадаад, дотоод томилолт, өвчтэй, чөлөөтэй тохиолдолдолон түмэнд нээлттэй мэдээлж байхаар болсон” гэв. Тэрбээр Хөгжлийн банкны талаар сэтгүүлчдийн асуусан асуултад “Хөгжлийн банктай холбоотой асуудлыг олон түмэнд ил тод зарлах ёстой. Хууль хяналтын байгууллага үүн дээр анхаарч ажиллах ёстой гэсэн шаардлагыг би хувьдааодоо ч тавьсаар байна” гэлээ.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ