АН-ын даргад нэр дэвшигчдийн уулзалт, сурталчилгаа эхэллээ

Ардчилсан намын даргын төлөө нэр дэвших эрхээ авсан Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын уулзалт, сурталчилгаа өнөөдөр Хэнтий аймгаас эхэлж байна.
АН-ын даргын сунгаа Монголын улс төрийн намын хувьд бусад намуудад жишиг болохуйц шударга, ардчиллын зарчмыг баримталсан нээлттэй дотоод сонгууль болж байгаагаараа онцлог юм.
АН-ын даргын сонгуулийн хорооноос тавьсан шаардлагыг хангасан дээрх таван эрхэм нэр дэвшигчийн үнэмлэхийн хамт эв нэгдлийн таван сум гардан авч, Хамтын гэрээ байгуулаад буй. Тиймээс сурталчилгааны 40 хоногийн турш тэд 21 аймаг, 9 дүүргээр хамт явж, намын гишүүдтэйгээ уулзаж, сурталчилгаагаа хийх юм.
Санал хураалт 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр болно. АН-ын 180 мянган гишүүдээс бүртгэлд хамрагдсан гишүүд санал өгөх эрхтэй болох юм.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ