АН-ын бүлэгт үдээс хойш хүртэл завсарлага өгөв

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэхээр товлоод байсан юм.
Гэвч УИХ дахь АН-ын бүлэгт Хөгжлийн банкнаас гарсан зээлийн талаар буюу шалгалтын материал нь ирээгүй байгаа аж. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр хойшлуулж, тус бүлэг судлах хугацаа хэрэгтэй гэсэн санал гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хөгжлийн банкнаас гарсан зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ардчилсан намын бүлэгт өгөөд, асуудлаа үдээс хойш хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Ингээд үдээс хойш болтол дээрх асуудлыг судлаад орж ирэх завсарлагыг АН-ын бүлэгт өглөө. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хилийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд байж байя. Тэр хооронд АН Хөгжлийн банкны шалгалтын материалыг аваад, бүлгээ хуралдуулаад ороод ир. Ардчилсан намын бүлэгт Хөгжлийн банкны асуудлаар үдээс хойш хүртэл завсарлага өгч байна" гэв.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ