Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 86 хувь нь дэмжсэнээр тус хуулийн төслийг баталлаа.

Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 9-нд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан ч хуулийн төсөлд засч, сайжруулах зүйлс байна гэж үзээд УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулсан, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Ундармаа нарын зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-аас томилогдсон билээ.

Ийнхүү тус хуулийн төслийг гурван сар гаруй хугацаанд хэлэлцсэний эцэст өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа. Гэхдээ уг хуулийн төслийг дагалдан орж ирсэн 15 хуулиас гурвыг нь буцаан татжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсанаар хүчирхийлэгчийн асуудлаар гомдол ирж, бүртгэгдсэн тохиолдолданхны удаад захиргааны хуулиар шийтгэж, дараагийн удаад эрүүгийн хэрэг үүсгэж, гэмт хэрэгт тооцон ял оноохзаалт оруулж байгаа юм байна. Харин гэр бүлийн хэн нэгнийг үг болон үйлдлээр тохуурхан даажигнасан тохиолдлыг гэмт хэрэгт тооцох тухай заалт гишүүдийн дэмжлэг аваагүй юм.

Чуулганы хуралдаан Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ