АН-ын сунгаанд оролцогчид Сүхбаатар аймагт иржээ

Ардчилсан намын даргын төлөөх сунгаа Хэнтий аймгаас эхэлсэн. Сунгаанд оролцогчид өчигдөр Дорнод аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан билээ. Харин тэд өнөөдөр Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрт Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэйгээ ээлжит уулзалтаа хийж байна.
Ардчилсан намын даргад нэр дэвшигчид сурталчилгаагаа нэгдсэн журмаар хийж байгаа бөгөөд нийт 40 хоногийн хугацаанд 21 аймаг, 9 дүүргээр явах юм. Энэ үеэр тэд өрсөлдөгч хэн нэгнийгээ гүтгэн гүжирдэж, ганцаарчилсан тоглолт хийсэн тохиолдолд нэр дэвшигчээс нь эргүүлэн татах заалттай.
Ийнхүү АН-ын даргын сунгаа зүүн бүсэд үргэлжилж байна.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ