АН-ын сунгаанд оролцогчид өнөөдөр Өмнөговь аймагт ажиллана

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа үргэлжилж байна. Тэд Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгуудад болон Багануур, Багахангай дүүрэгт ажиллаад байна. Харин өнөөдөр Өмнөговь, маргааш Дундговь аймагт ажиллахаар товложээ.

Тус намын даргад УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар өрсөлдөж буй.

Тэд намын даргын сонгуулийн өдрөөс өмнө буюу 40 хоногийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг дахь АН-ын гишүүдэд тус, тусын мөрийн хөтөлбөрөө болон цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцуулж амжих учиртай.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ