АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл энэ сарын 6-нд дуусна

АН-ын шинэчилсэн бүртгэл өнгөрсөн 12 дугаар сарын 12-ноос орон даяар эхэлсэн. Гишүүдийн шинэчилсэн, нэгдсэн бүртгэлийг намын анхан шатны байгууллагууд зохион байгуулж байгаа юм. Гишүүд бүртгүүлэхдээ намын гишүүний жилийн татвар болох 1200 төгрөгийг тушаах учиртай. Ингэж шинэчлэн бүртгэлд хамрагдсанаар цахим санд орохоос гадна намын даргын сонгуульд оролцож, санал өгөх эрх нь нээгдэх юм. Намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Мөн 12 дугаар сард эхэлсэн АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 28-нд дуусч, санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулна.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ