АН-ын шинэчилсэн бүртгэл 10 хувьтай байна

Ардчилсан намын гишүүний шинэчилсэн бүртгэл энэ сарын 06-нд дуусна. Бүртгэлд одоогоор 18 мянган гишүүн хамрагдаад байгаа аж. АН 180 мянган гишүүнтэй гэх ч бүртгэл 10 орчим хувьтай байгаа нь харьцангуй бага тоон үзүүлэлт юм.
Гишүүд шинэчилсэн бүртгэлээ сум, аймаг, дүүргийн намын хороо болон төв нам дээрээ очиж хамргадах боломжтой юм байна. Хэдийгээр гишүүдийн идэвх хангалтгүй байгаа ч бүртгэлийн хугацааг сунгахгүй гэнэ. Намын гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсанаар намын даргын сонгуульд оролцох эрх нээгдэх юм.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ