Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг өнөөдөр хойш тавих уу

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үдээс хойш хэлэлцэх асуудлын нэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх байв. Гэвч Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлтэй танилцаагүй, УИХ-ын Тамгын газраас төслийн танилцуулгыг ирүүлээгүй аж. Тиймээс энэ асуудал хойшилж мэдэхээр байна.
Уг нь хуулийн төслийг нэгдүгээр сарын дунд үед багтаан баталж, сонгуулийн товыг зарлах төлөвлөгөөтэй байгаагаа хууль санаачлагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэлж байсан юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ