Нийслэлийн прокурор, АТГ-ын хэлтсийн дарга нарыг томиллоо

Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогтын бүрэн эрхийн хугацаа дууссан учир түүний оронд Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарыг томилсон. Харин Б.Амгаланбаатарын оронд Д.Баярмагнайг томилжээ.

Д.Баярмагнай нь прокурорын байгууллагад олон жил ажилласан нэгэн аж.

ЦЕГ-ын даргаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтөр томилогдсон. Тэгвэл түүний оронд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Э.Идэрцогийг томилжээ. Э.Идэрцог нь өмнө нь Мөрдөн байцаах газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ