Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөр хэрэгжүүлнэ

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох, харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцахаар семинар зохион байгууллаа.

Энэхүү семинарын үеэр Засгийн газрын 13 яам орон нутгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт мэдээлэл хийлээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.СэргэлэнХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2017-2020 онд баримтлах бодлого эрхзүй, мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, мал амьтны эрүүл мэнд, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэр хоршоо, дотоодын худалдаа нийтийн хоол үйлчилгээний талаар мэдээлэл хийсэн.

Орон нутгийн удирдлагуудасуулт асууж, санал хүсэлтээр уулзалт семинар үргэлжилсэн. Энэ үеэр бэлчээрийн усан хангамж,жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төсөвлөсөн 20 гаруй тэрбум төгрөгийг аймагт нь хувиарлах, ОХУ-ын Тува улсаар дамжуулан мах экспортлоход гаалийн татвар тариф өндөр, махны үйлдвэраймагт байгуулахад салбар яамнаас дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх,аварга малчдын тодруулах тоог бууруулахгүй байх, өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгох, БНХАУ руу мах экспортлох, “Ногоон алт” төслийн үр дүн, мал сүргийг угаалга тарилга туулга хийхэд дэмжлэг авах гэсэн асуудлыг хөндсөн.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн улсын хошой аварга малчин, улсын аварга саальчиншалгаруулахаар энэ журам нэмж оруулсан. Яамнаас барьж байгаа бодлого бол малын тоог биш, чанарыг чухалчилна. Малын үржил, удам угшил, малын генетикийн асуудлыг малчиддаа найдаж өнгөрсөн жилүүдэд орхисон. Тоо толгой нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч, ашиг шим өндөртэй малсүрэгтэй байх бодлогыг гээгдүүлсэн.Мянган малтай малчин байх нь чухал уу, эсвэл ашиг шим өндөртэй 500 малтай малчин байх нь эдийн засгийн үр ашигтай юу гэдгийг бодох цаг болсон. Түүхий эд, мал мах бэлтгэх, түүнээс хүртэх ашиг шим улсын хэмжээнд цөөн малтай байх үеийнхээс ашиг шим бууран. Улсын аварга малчин гэдэг энэ шагнал аймгийн аварга малчны шагналаас доогуур үнэлэгдэж, маш олон тоогоор шалгардаг шүүмжлэл нийгэмд байна. Аварга малчны чансааг тогтоох нь зүйтэй гэжХүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам үзсэн. Энэ аварга малчны шагнал Монгол Улсын Засгийн газрын шагнал. Засгийн газрын 202 тоот тогтоол гараад Засаг дарга нар энэ асуудлаа хэлэлцээд яамандаа ирүүлээд Засгийн газраас олгож байгаа шагналюм. Аймгуудаас ирсэн тодорхойлолтыг авч үзнэ.

Мөн тэрээр 2009-2016 онд 745 тэрбум төгрөг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр санхүүжилт олгосон. Үр дүнг эргээд харахаар маш хүнд байна. Цаашдаа жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг үйлдвэржилтийн судалгаатай, зураглалд түшиглэн, Засаг дарга нарын мөрийн хөтөлбөртэй уялдуулан аль бүс нутаг, аймагт ямарүйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран бодиттой дэмжиж ажиллана. Тэжээлийн үйлдвэрлэлийн төсөл байна гэж үзвэл газар тариалангийн бүс нутагтаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, тэжээлийн үйлдвэрийг дэмжинэ. Тал хээр, говийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй хөгжүүлэх, Өмнөговь, Дундговь аймгуудад ингэний сүүний үйлдвэр байгуулахзэрэг жижиг дунд үйлдвэр байгуулах ажлыг орон нутагт бодлогоор дэмжинэ. Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон 21:100 буюу 21 аймагт 100 үйлдвэр хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Бэлчээрийн усан хангамжийн чиглэлээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Сангийн яаманд 4 тэрбум төгрөгийн санал тавьсан. Хүлээлтийн байдалтай байна. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр бид ажиллана.

ОХУ-д мах экспортлох чиглэлээр тус улсын Хөдөө аж ахуйн сайдад санал тавьсан. ОХУ-ын аж ахуй нэгжүүдээс Монгол улсаас мах авах хүсэлт бага байна. Монголын мах бэлтгэлийн үйлдвэрүүд хойд хөршийн үйлдвэрүүдэд албан ёсны санал тавих нь чухал байгаа юм. Монголын үйлдвэрүүдээс Оросын үйлдвэрүүдэд санал тавьсны дараазахиалга орж ирвэл ОХУ манай улсаас мах авахаар тохиролцсон.БНХАУ-аас 2016 оны 11 дүгээр сард хоёр боомтоор мах авах хүсэлт ирүүлсэн. 12 дугаар сард тус улсад айлчилж гарын үсэг зурах байсан ч, нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өчигдөр /2017.01.04/ БНХАУ-ын төлөөлөлтэй уулзалт хийснээр Баянхонгор, Говь-Алтай аймгийн чиглэлийн боомтуудаас мах авах санал тавьсан. Экспертүүд нь энэ сард ирнэ. Өнөөдрийн байдлаар 5 мянган тонн мах экспортод гаргасан. Монголын мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллана. Энэ хүрээнд ОХУ-аас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 5,7 тэрбум төгрөгийн өртөгтэй 23,6 сая тун вакциныг 1,5 тэрбум төгрөгөөр авахаар тохиролцсон. Үүнээс 5 мянган тун вакциныг авч тарилга үргэлжилж байна.

Мал сүргийг эрүүлжүүлэх, вакцинжуулах чиглэлээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле мэдээлэл өглөө. Тэрээр гамшгаас хамгаалах хуулийн 8.2-т зааснаар устгалд орсон малын нөхөн олговрыг Улсын онцгойкомиссоос олгодог.Баруун, зүүн аймгуудад ажиллаж 2015 оноос хойших нөхөн олговрыг Монгол улсын ерөнхий сайд, Улсын онцгой комисст танилцуулсан.Үе шаттай олгож эхэлнэ. ОХУ-аас авсан 5 сая тун вакцины 2,4 сая тунг 7 аймагт гаргаж тарилгаүргэлжилж байна. Нөөцөд 2,6 сая тун вакцин байна. Мялзан өвчний вакцин баруун таван аймагт хийгдсэн гэдгийг мэдээлсэн юм. Мөн тэрээр орон нутагт мал угаалга, туулга хийгдэхгүй, вакцинжуулалтад малчид малаа бүрэн хамруулахгүй байх асуудал гарсан . Үүнд орон нутгийн удирдлагууд анхаарлаа хандуулан ажиллахыг хүссэн юм.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар 1 дүгээр сарын 5,6 өдөр үргэлжилнэ.Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулах юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ