ӨБХ-ноос Засгийн газарт утааны эсрэг ажиллах чиглэл өгчээ

Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн 12 дугаар сарын 26-ны өдөр “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж, Байнгын хорооны 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өглөө.
Үүнд агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар дурдсан 18 арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгожээ. Тухайлбал, нийслэлд ДЦС-5-ыг ашиглалтад оруулах, аймгуудад мөн ДЦС барих, хотын хөдөлгөөнд хий, цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бохирдлын стандартыг шинэчлэх, түүхий нүүрсний хэрэглээг зогсоох, хийн хэрэглээг нэвтрүүлж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах гэх мэт олон асуудлыг дурджээ.
Уг тогтоолын биелэлтийн явцыг энэ намрын чуулганы хугацаанд багтаан ӨБХ-ны хуралдаанд танилцуулахыг Засгийн газарт даалгасан байна.
Ю.Халиун


3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ