Хотын дарга Ардын их хурлын депутатуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн 1 сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг улс орон даяар тэмдэглэдэг. 1991 ондшинэ Үндсэн хуулийн төслийгнийт ард түмнээрээ 2 удаа, 18 аймгийг 5 бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлснээс гаднаУлсын бага хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.БНМАУ-ынАрдын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн2-р хуралдаанаарулс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 430 депутат 2 сар буюу 76 хоногийн турш хэлэлцэж, одоогоос 25 жилийн өмнө 1 сарын 13-ны өдөр баталжээ. Үндсэн хууль хэлэлцэн, батлахүйл хэрэгт Улаанбаатар хотоос Ардын Их Хурлын депутатаар52 эрхэм сонгогдон ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулсанюм.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны25 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлэхдээ “Та бүхний улс орон, нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр их. Үндсэн хуульМонгол Улсын хөгжлийн гол тулгуур багана болж ирсэн. Хуулийн түүхэн үүргийголон түмэн төдийгүй дэлхий нийтч үнэлсэн гэдгийг ард түмэн мэднэ.
Цаашдаа ч Ардын Их Хурлын депутатуудынхаа зөвлөмж, дэмжлэгийгнийслэлийн удирдлагын шинэ баг авна. Тэр тусмаа Улаанбаатар хотын эрх зүйн шинэтгэлийг хийхэдта нарын мааньүүрэг роль их. Мөн Засаг даргын дэргэд хууль эрх зүйн шинэтгэлийг эрчимтэй хийх зөвлөл байгуулан, Үндсэн хуулийг хэлэлцэж, баталж, хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, өөрчлөлтөнд ч санал дүгнэлтээ өгч, ажлын хэсэгтэй хамтарч ажиллаж байгаа Ардын Их Хурлындепутатуудынхаа үгийг сонсч, саналыгавна” хэмээлээ.
Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АИХ- ын депутатР.Рааш хэлэхдээ “Хотоос сонгогдон ажиллаж байсандепутатууддаа хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудбидний чхамтдаа шийдвэрлэх ажил юм. Төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, хот руу чиглэсэн урсгалыг багасгах, хотын шинэ менежментийнбодлогыг хэрэгжүүлэх ёстой”гэж хэлээд нийслэлийн удирдлагын шинэ баг эрсдэлтэй тулсан ч хөгжлийн төлөө зорьмог шийдвэрүүд гаргахыгзахилаа.
Үүний дараагаар “Гал голомт“ үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, АИХ- ын депутат Д.Мөнхөө “Гэр бүлийн үнэ цэнийгзалуу хойч үедээ ойлгуулж, мэдлэг, мэдээллээр хангаж, үндэснийхээ уламжлалт соёл өвийг дээдэлж, төрөлх хэл, хот, улсаа хайрладаг сэтгэлгээг төлөвшүүлэх нэн шаардлагатай” гэж онцлоод,залуусаахотын соёлд сургаж, хүмүүжүүлэхажлуудыг шат дараалан хийх хэрэгцээ шаардлагабий болсныг тодотголоо.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АИХ-ын депутатаар6 удаа сонгогдон ажиллаж байсанГ.Очирбат “Шинэ үндсэн хууль нийгмийн өмнөүүргээ биелүүлж байгаа нь маргашгүй үнэн. Мөн цаг хугацаа, хөгжлийн хурдтай уялдуулан зарим нэгэн заалтыг өөрчлөх шаардлагууд ч гарч байгааг үгүйсгэхгүй. ЯлангуяаУлаанбаатар хотын хөгжлийн хурд, хүн амын төвлөрөл, агаарын бохирдол, замын түгжрэл нь чҮндсэн хуультай холбоотой гэдгийг хэлье.Үндсэн хуулиараа Монголчууд бид хаа дуртай газраа гэрээ бариад бууж болох эрхээр хангагдсан. Гэтэл дэлхийн аль ч хотодгэрээ бариад, дуртай газраа хашаа хатгаад байдаг нийслэл байхгүй. Тиймээсэнэ өдөр бидУлаанбаатар хотын хөгжлийн шинэ хандлагыг ярьж байнагэж ойлгож байгаа.Ахмадууд бид хууль баталчихсан. 25 жил өнгөрлөө гээдойг тэмдэглэн явахаас илүүтэй улс, хотынхоо цаашдын хөгжилд санаа зовниж байна“ гэдгээ хэллээ. Тэрээр нийслэлийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж, санаа бодлоо хэлж, зааж зөвлөнөгэлээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, АИХ-ын депутат З.Алтай “Үндсэн хууль баталсан нь үнэн. Энэ хууль Монгол улсын хөгжлийнголшугам, чиг болсон нь бас үнэн. Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай асар олон зүйл байна. Бид хийхгүй бол бидний ирээдүй хойч яах вээ гээд санаа зовних боллоо. Тиймээс хамтдаа энэ шинэчлэлт, өөрчлөлтийг хийх цаг ирсэн” гэсэн юм.
Үндсэн хуулийн25 жилийн ойг тохиолдууланУлаанбаатар хотын хөгжлийн талаар, цаашдынтөлөвлөлтзорилтын тухай үнэтэй зөвлөгөө, санал хэлсэнАИХ- ын депутатууддаанийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд талархал илэрхийллээ. 2017 оныг нийслэл хот “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Засаг даргын дэргэд “Хууль эрх зүйн зөвлөл байгуулна” гэдгээ хэлж, АИХ-ын депутатуудыг хамтран ажиллахыг хүслээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ