Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөртэй болно

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг БОАЖЯ-нд хуралджээ.
Хурлынхүрээнд ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн төслийн үндэслэл, шаардлага, нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт хийх, холбогдох салбарт хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудтай уялдуулан холбогдох зорилт, үйл ажиллагааг томьёолж, боловсруулах талаар хэлэлцсэн байна. Мөн ажлын хэсгийн гишүүдэд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн зорилго зорилт, үйл ажиллагааг томьёолох даалгавар өгчээ.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, дүнг 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд танилцуулах ёстой бөгөөд энэ сарын 19-нд ажлын хэсэг дахин хуралдахаар боллоо.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ