Зөрчлийн тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна

Монгол Улсын Засгийн газраас хууль, түүнд нийцүүлэн Захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ” хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байна.

Уг хуулийн төсөлд 1544 үйлдлийг зөрчилд тооцож шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тусгасан байгаа болно.

Иймд Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа илэрхийлэх хүсэлтэй иргэд, хуулийн этгээд байвал саналаа Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд ирүүлэхийг хүсье. Саналыг 2017 оны 01 дүгээр сарын 20-оос 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд авна.

Холбоо барих утас: 263526, 267155.

Хуулийн төслийг энд дарж авч танилцана уу:

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ