П.Цагаан Доналд Трампын тангараг өргөх ёслолд оролцжээ




АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолд монголоос Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан оролцлоо. Доналд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо хүрэлцэн ирэх урилга илгээснээ П.Цагаанд өөрөө дуулгасан юм байна. Тэд эртний танилууд бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байжээ.
Тус улс сүүлийн 100 жилийн турш ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг“ Капитол Хилл”-д нэгдүгээр сарын 20-ны үд дунд зохион байгуулсаар иржээ. Түүнчлэн дэлхийд нэр хүндтэй зочдыг урьж оролцуулдаг юм байна .

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ