Гадаадын хэвлэл нэр дэвшигч Ж.Батзанданг онцолжээ

Гадаадын хэвлэлүүд Монголын Ардчилсан намын даргын сонгуульд анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэдгээр хэвлэлүүдэд тухайлбал, оросын http://asiarussia.ru сайтад хамгийн залуу бөгөөд туршлагатай /олон нийт дундаас, гудамжнаас тэмцлээ эхэлсэн/, парламентын гишүүн Ж.Батзанданг сонгогдох магадлалтай хүнээр тодруулан нийтлэл гаргасан байна. Энд АН-ын даргад нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн амьдрал түүхийг товч бөгөөд нилээн чухалчлан нийтэлжээ. Нийтлэлийг хүргэе.

Монголын ард түмэн намын шинэ даргаар хэнийг сонгох бол

Хамгийн боломжтой хүн бол- Монголын залуу улс төрчдийн нэг Ж.Батзандан юм.

Найман жил хуралдаагүй АН-ын их хурал өнгөрсөн 12 дугаар сард монголын нийслэл хотноо хуралджээ.

Бүх аймаг, сумдаас 1210 төлөөлөгч тус хуралдаанд оролцож, намын шинэ дүрмийг батлах, ЕНБД-ыг сонгох асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна. Ингэхдээ юуны өмнө намын даргаа сунгаагаар нийт гишүүдээсээ ардчилсан сонголтоор шийдвэрлэхээр болжээ. Намын даргаар сонгогдсон нь 2020 оны зургадугаар сардтус улсын Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой болох юм байна.

Намын даргын сонгуульд тухайлбал, хотын мээр асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг Ж.Батзандан нар нэр дэвшихээр яригдаж байсан юм.

Судлаачид тэдний дундаас ардчиллын лидерүүдийн нэг Ж.Батзандангаас их зүйл хамаарна гэж үзэж байна. Жалбасүрэнгийн Батзандан нь УИХ-д АН-аас сонгогдсон гишүүн юм.

Тэрээр 1974 оны тавдугаар сарын 11-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод айлын есөн хүүхдийн отгон нь болон мэндэлжээ. Гэр бүл дотроо хамгийн отгон нь ч төрөл төрөгсөд дундаа хамгийн дайчин нь, хамгийн амжилттай яваа нэгэн ажээ.

Гэхдээ түүний амьдралын зам тийм ч дардан байгаагүй.

Түүний хувьд сайн боловсрол эзэмшээд гудамжнаас карьерээ эхлэхийг илүүд үзсэн байна. Харин тухайн үеийн засгийг удирдаж байсан МАН гудамжны тэмцэгчдэд төдийлөн ач холбогдол өгч байсангүй. Энэ л үеэс Ж.Батзандан улс төрийн замналаа эхлүүлжээ.

Тэрээр Хойд Венгрийн Мишкольцын их сургуулийн хуулийн ангийг төгссөн. Энэ их сургууль нь 1949 онд парламентын шийдвэрээр байгуулагдсан бөгөөд 1735 онд үндэслэгдсэн Уул уурхай, металлургийн их сургуулийн залгамжлагч, Габсбургийн удирдсан шашны бус анхны сургууль байсан юм. Австри-Венгрийн уналтын дараа тус их сургууль нь Уул-ойн аж ахуйн Венгерийн хааны академи нэртэй болжээ.

Одоо бол Мишкольцын их сургууль нь 100 гаруй факультеттай, 800 гаруй багштай, 15 мянга гаруй оюутантай болжээ.

Ж.Батзандан 29 насандаа Хууль зүйн докторын зэрэг хамгаалж, монголын хамгийн залуу улс төрчдийн нэг болсон юм. Тэрээр гудамжны тэмцэгчээс жинхэнэ дайчин улс төрч, парламентын гишүүн болж чадсан хүн. Түүнээс гадна гайхамшигтай гэр бүлтэй нэгэн. Ж.Батзандан гишүүн гэрлээд 20 жил болж, дөрвөн хүүхдийн эцэг болсон байна. Намынх нь гишүүд түүнийг намынхаа нөлөө бүхий лидер хэмээн үзэж, хүндэтгэн дэмждэг юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ