Ж.Батзандан: АН фракцын толгойлогчоор биш үндэсний лидерээр удирдуулах ёстой

Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгааны ажил өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн явагдаж өнөөдрөөр дуусгавар болж байна. Энэ хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 8-нд байгуулагдсан намын даргын сонгуулийн хороо VI их хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж намын даргын сонгуулийг нээлттэй, ил тод, шударга явуулахын төлөө хичээж ажиллажээ.
Хаалтын үеэр УИХ-н гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Бид бүхэн эвтэй, найртай яваад эх орноо тойроод ирлээ. АН-ыг аварна гэдэг бол Монголоо аврахын эхлэл гэж бид ойлгодог юм аа. Намын маань 180 мянган гишүүн, уулзсан 20 мянган журмын нөхөд минь бидэнд “Намынхаа эв нэгдлийг хангаарай, дотоод эв нэгдлийн төлөө та тав зүтгээрэй. Намаа нээлттэй болгоорой, дарга нарын биш гишүүдийн, фракцийн биш олон нийтийн нам болгоорой” гэж захисан. Үүний төлөө Батзандан чинь чадах бүхнээ хийж, та бүхэнтэйгээ зүтгэх болно. Батзандан чинь АН-ын дарга болсон тохиолдолд Монгол төрөө бүлэглэлийн савраас, оффшорчдын гараас салгах болно оо. Нэгдүгээр сарын 29 бол Монголчуудын хувьд түүхэн өдөр байх болно. Фракцын толгойлогчийг битгий сонгоорой. Сонголтоо мөнгөний нөлөөнд автаж битгий хийгээрэй, чин зүрхний сонголтоо хийгээрэй гэдгийг гишүүдээсээ хичээнгүйлэн хүсье ээ. АН фракцын толгойлогчоор биш үндэсний лидерээр удирдуулах ёстой шүү. Таны мэргэн сонголт Монголыг, Монголын ардчиллыг аврах болно.” гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ