Хамгийн өндөр оноо авсан нь намын дарга болно

АН-ын даргын сонгууль өвөрмөц болж байгаа юм. Ерөнхийдөө АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль шиг хэн хамгийн олон санал авсан нь биш, хэн хамгийн олон мандаттай газар ялалт байгуулж оноо цуглуулж чадсан бэ гэдгээр ялагч тодроно. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд нийт 8350 оноо гэж тооцоолж байгаа бөгөөд үүнээс хамгийн өндөр оноо авсан нь ялах ёстой аж. Тэгэхээр сум бүр дүнгээ нэгтгэн, аймгийн хэмжээнд нь онооны байдлаар дүнг гаргаж нэгтгэнэ.

Хамгийн их оноотой дүүрэг бол Сонгинхайрхан 600 оноотой бол аймгууд 300, 200 гэх мэт оноотой юм байна. Энэ сонгуульд 85 375 иргэд оролцон саналаа өгчээ.

Өнөө шөнөдөө багтаж, урьдчилсан дүн гарах байх гэж Сонгууль зохион байгуулах хорооноос мэдэгдсэн юм. Хэдийгээр цахим ертөнцөөр ялагчийн талаар янз бүрийн таамаг дэвшүүлж, мэдээлэл гарч байгаа ч одоогоор ялагчийг урьдчилан хэлэх боломжгүй гэж тус намын Сонгуулийн хорооноос мэдэгдэж байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ