З.Энхболд: Фракцуудаас эмээдэг дарга надаар дуусгавар болно


Ардчилсан намын дарга З.Энхболдоос АН-ын даргын сонгуулийн талаар зарим зүйлсийг тодрууллаа.
-АН-ын даргын сонгууль хууль болон танай намын дүрмийн хүрээнд болсон гэж та үзэж байна уу?
-Манай зарим нэр дэвшигчид шүүхийн тухай ярьж байна гэснэ. Тэр бол ямар ч утга учиргүй л дээ. Ер нь ялагдлаа хүлээн зөвшөөрөөд үгээ хэлчихдэг соёлын нэвтрүүлэх гэж оролдож байгаа. Одоогоор энэ дөрвөөс хэн нь ч үгээ хэлээгүй байна. Маргааш өглөө хэлэх байлгүй дээ. Сонгууль бол таван нэр дэвшигчийн хооронд явагдаж байгаа. Одоо энд сууж байгаа 30 хүн миний бие, Л.Эрхэмбаяр нар бол сонгуулийг зохион байгуулагчид байгаа. Хэн нэг нь сонгуульд яллаа гээд алга ташаад байдаггүй их сонин юм байна. Бид оролцогч биш юм байна. Нөгөө нэр дэвшигчид маань тус тусдаа дүнгээ сонсоод байж байгаа юм байна. Анх удаа сонгууль явууллаа гэхэд маш амжилттай байлаа. Сонгууль болгонд гарч л байдаг мөнгө тараасан гээд. Тэр нь нотлогддоггүй, ач холбогдол муутай. Манай АН-ын гишүүд сөрөг хар PR-т автагдахгүй. Тэр тав, арван төгрөгт автагдахгүй өөрийнхөөрөө сонголтоо хийдэг гэдгийг та бүхэн энэ шөнөжин дэлгэцнээ гарсан тоонуудаас харж байгаа байх. Сонгууль эхлэхэд л манай гишүүд сонголтоо хийчихсэн байсан нь судалгаанаас харагдаад байгаа. Улс орны хэмжээнд анх удаа улс төрийн нам ийм том хэмжээний сонгуулийг өөрийнхөө нуруун дээр зохион байгууллаа. Маш их зардал гардаг юм байна. Манай таван нэр дэвшигч энэ зардлыг тэгшхэн хувааж гаргасан. Сонгуулийн эхний өдрүүдэд яасан их мөнгө авдаг юм бэ гэсэн яриа байсан. Ийм их мөнгө авахаас өөр аргагүй. VI их хурлаас энэ сонгуулийн зардлыг 100 хувь нэр дэвшигчдээс гаргуул гэдэг тогтоол гаргасан. Энэ мөнгө хувиас нь авч байгаа биш. Залуу хүн оролцуулахгүй гэсэн.Үнэхээр намын даргын сонгуульд амжилттай оролцоё гэж бодож байгаа хүн л бол хандив өгөх л хэрэгтэй. Манай тав тавуулаа хандив цуглуулж оролцсон. Бүх аймгийн төв, дүүргүүд дээр тэд явж уулзсан. Нийт 119 мянган сонгогч татвараа төлсөн намын гишүүн өнөөдрийн сонгуульд оролцож саналаа өгсөн. 70 гаруй хувийн ирцтэй байсан. Гарч байгаа дүнг та бүхэн харж байгаа. Одогоор Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн дүн ирээгүй байхад УИХ дахь АН-ын бүлгийн дарга,УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүлж байна. Энэ хоёрын дүн 100 хувь нийлж ирээд ч хэн нэгэн хүндээ хамгийн ойрхон байгаа Н.Алтанхуягт ирээд ч гүйцэхээргүй тасархай сонгуулийн дүн гарлаа. Манай бусад нэр дэвшигчид ялагдлаа хүлээн зөвшөөрч цаашид хэрхэн хамтран ажиллахаа яриад явах болов уу гэж би найдаж байгаа. Янз бүрийн зарга хийгээд яваад байх юм бол муухай л харагдах байх.
-05.20 цагт 20 аймаг, 8 дүүргийн дүн одоогоор ирээд байна. Сонгуулийн дүн ирээгүй байгаа Төв аймаг, Сонгинохайрхан дүүргийн шалтгаан нь юу байгаа бол та мэдсэн үү?
-Сайн мэдэхгүй байна. Ж.Оюунбаатар даргын хэлснээр бүгдээрээ утсаа салгаад хариулахгүй болчихлоо гэсэн. Сонгуулийн дүнг нэн даруй хүргүүлж байх дүрэм, журамтай.
-Шинэ даргын цаашдын үйл ажиллагааг та юу гэж бодож байна?
-Анх удаа нийт гишүүдээсээ сонгосон намын дарга боллоо. Би өнөөдөр фэйсбүүк дээрээ бичсэн. Сонгуульд санал өгөхөөр явж байгаа зургаа оруулаад “Фракцуудаас эмээдэг дарга надаар дуусгавар болно. Фракцуудаас гуйж дарга болдог, төрийн эрх мэдлийг хүртэл авчихсан байгаа олигархууд манай намын эрх мэдэл дотор байна. Тэр хүмүүстэй зохицож тэдний харцаар амьдардаг намын дарга Энхболдоор дуусаж байгаа юм. АН-ын шинэ дарга С.Эрдэнэ болоод нийт 119 мянган гишүүнээсээ сонгогдсон ямар ч фракцыг үл тоожзөвхөн улс орныхоо төлөө намаа ялалтад хүргэж ажиллах бүрэн мандатаа анх удаа авч байгаа. Одоо тэр хүнд айх зүйл бахйгүй. Над шиг далбилзаад байхгүй гэсэн үг.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ