Хотын дарга шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дөнгөж сая хэвлэлийнхэнтэй уулзаж, Баянзүрх дүүрэгт өрнөж буй асуудлаар тайлбар өглөө.
-Өнгөрсөн аравдугаар сард болсонаймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулиар нийслэлийн есөн дүүргийн найман дүүрэгт нь сонгууль амжилттай явагдаж,Засаг дарга нарыг ньбатламжилсан.Есөн дүүргээсдолоод нь МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгчид олонх болсон, хоёрт АН олонх болсон.Харин Баянзүрх дүүргийн 41 тойргийн 35 тойрогт нь сонгууль маргаангүй явагдсан бол зургаан тойрогт маргаан үүссэн. Дээрх aсуудалд нэр дэвшигчдийн талаарх шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл би хүлээцтэй хандсан. Таван сарын хугацаанд хүлээсэн. Дүүргийн ИТХ асуудлаа шийдэх ёстой гэж хүлээсэн. Саяхан хоёрдугаар сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хорооноос зургаантойрогт дахин сонгууль явуулах ёстой гэсэн шийдвэр гарсан. Тиймээс олонх нь болох 35 төлөөлөгчийн саналыг харгалзан гаргасан ИТХ-ын шийдвэрийг үндэслэн Э.Бат-Амгалангдүүргийн Засаг даргаар батламжилсан. Миний гаргасан захирамжхууль зүйн үндэслэлтэй, үүнийгээ би хаана ч хамгаална.
Харин өнөө өглөө /2017.03.06/нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийнЗасаг даргыг томилсон захирамжийн үйлчлэлийгтүдгэлзүүлж байна гэсэн. Би УИХ-ын гишүүн байсан хүн. Шүүхийн өмнө гаргасан шийдвэрээ нотлох болно. Гэхдээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байна. Тиймээс миний гаргасан захирамжийн үйлчлэл зогсож байна. Захирамжийн үйлчлэл зогссон учир хуучин нөхцөл дахиад сэргэнэ гэлээ.
Сонгуулийн шинэ хуулийн дагуу Баянзүрх дүүргийн маргаантай байгаа зургаан тойргийн сонгууль ирэхаравдугаар сарддахин явагдана гэдгийг хотын мэр тайлбарлалаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ