Э.Бат-Үүл: АТГ-аас намайг шалгаж байгаа гэдэг нь гүжирдлэг

Нийслэлийн Ардчилсан намын даргаЭ.Бат-Үүлийгерөнхийлөгчид өрсөлдөнө гэх сургаар шахуу Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ гэсэн мэдээлэл сүүлийн үед зарим сайт болон сошиалаар тарсан ньбас л олны гайхшралыг төрүүлээд байгаа билээ.

Энэ талаар Э.Бат-Үүл “ Намайг Авлигатай тэмцэх газраас шалгаагүй. Хэрэг хийгээгүй хүнийг яасан гэж шалгах вэ. Хэрэв тийм мэдээлэл гарч байгаа бол намайг чиглэсэн улс төрийн зорилготой ээлжит бохир гүтгэдэг, гүжирдлэг байна. Яг ийм гүжирдлэг яваад байхаар нь 2013 оны 10 дугаар сарын 25-нд АТГ-т өөрөө хандаж шалгуулсан. АТГ шалгаад 2013 оны 11 дүгээр сарын 21-нд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж тогтоож, албан бичгээр надад мэдэгдсэн” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ