АН-ын Үндэсний бодлогын хороонд 374 нэр дэвшигч бүртгүүлжээ


АН-ын дотоод сонгуулийн бүртгэл явагдаж байгаа. Ардчилсан намын Их хурлаас намын дүрмийг шинэчлэх хүрээнд Үндэсний бодлогын хороо нь 389 гишүүнтэй байхаар баталсан юм. Өчигдрийн байдлаар Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 374 нэр дэвшигч бүртгүүлсэн байна.
Харин аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ.
Дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Ардчилсан намын бүх гишүүд дотоод сонгуульдаа оролцож саналаа өгөх юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ