Боксын шигшээ багийнхан Тайландыг зорилоо

Боксын шигшээ багийнхан өнөөдөр Тайландын эзэн хааны цомын төлөө тулалдахаар Тайландын Бангкок хотыг зорилоо.
Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээн энэ сарын 2-10-нд Бангкок хотноо болно. Тэмцээнд манай улсаас долоон боксчин тулалдана.
Үүнд, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбаяр, 75 кг-д Ж.Отгонжаргал нар оролцоно.
Тус тэмцээний 56 кг-д өрсөлдөх байсан Э.Цэндбаатарын оронд О.Мөнхсайханыг сонгожээ. “Рио 2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн ОУХМ Э.Цэндбаатар өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны шөнө бусдад зодуулж, хүнд гэмтэн ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгдсэн.Тэрээр гэмтэлтэй байгаа учраас энэхүү тэмцээнийг өнжихөөр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ