УИХ-ын гишүүн С.Жавхлан маргааш жагсана

УИХ-ын гишүүн С.Жавхлан маргааш 13.00 цагаас Сүхбаатарын талбай дээр жагсахаар болжээ. Энэхүү жагсаалаа "Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн"-тэй хамтран зохион байгуулах аж. "Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн"-ийхөн оффшор данстай эрхмүүдийг эсэргүүцэж жагсах бол С.Жавхлан гишүүн төсвийн тодотголыг эсэргүүцэн жагсах юм. Тэрбээр өчигдөр УИХ-ын чуулган дээр “Намын бүлгүүдийн хуралдаан, та бүхний хууль баталж байгааг хараад гуниг төрж сууна. Та нар ОУВС-д орох гэж улайран зүтгэж, Монгол Улсын засаглалын тусгаар тогтнолыг шилжүүлчихлээ. Амлалтдаа хүрэхгүй байж Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэвэл санасны чинь гарз шүү. Намайг энд ямар ч нэмэргүй хүн гэж бодоод байх шиг байна. Надад энд эрх мэдэл, үүрэг алга л даа. Энд 75 хүний эсрэг С.Жавхлан ганцаараа байгаа шүү. Харин гадаа гараад монголчуудтайгаа нэгдэхээр ганцаараа байна уу, үгүй юу хараарай. Татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж, жагсаал хийнэ. Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ. Та нарын татвар нэмэх асуудал зөв юм уу, буруу юм уу гэдгийг түмэн олноос асууна. Маргаашнаас би жагсана.Хэрэв миний буруу байвал би бууж өгнө” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ