“Эрдэнэс Монгол”-ын талаар хэлэлцэнэ


Засгийн газар өнөөдөр /2017.04.26 ээлжит хуралдаанаа хийж, найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай болон УИХ-ын даргын айлчлал, Олон улсын парламентынхолбооны чуулганд оролцсон үр дүнгийн тухай хэлэлцэнэ. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлан, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх аж.
Мөн Гадаад харилцааны сайдын НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганд оролцох талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
|
1. |
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай* |
Ж.МӨНХБАТ |
|
2. |
Улсын Их Хурлын даргын айлчлал, Олон улсын парламентынхолбооны чуулганд оролцсон дүнгийн тухай |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
|
3. |
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
|
4. |
Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
|
5. |
Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлангийн тухай |
Д.ОЮУНХОРОЛ |
|
6. |
Үндэсний хөтөлбөр батлах тухай |
Н.НОМТОЙБАЯР |
|
7. |
Бусад асуудал* |
Ж.ЭРДЭНЭБАТ |
|
Танилцуулах асуудал |
|||
8. |
Гадаад харилцааны сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганд оролцох талаар |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
|
9. |
Гадаад харилцааны сайдын айлчлал, олон улсын чуулганд оролцсон дүнгийн талаар |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
|
10. |
“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хэрэгжилтийн явцын талаар |
А.ЦОГЦЭЦЭГ
|
|
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ