ТОСК-ын дарга асан А.Гантулгыг баривчилжээ

Төрийн орон сууцны корпораци /ТОСК-ийн дарга асан А.Гантулгыг өнгөрөгч мягмар гаригт буюу энэ сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газраас баривчлан, 461-р ангид хорьжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “ТОСК-ын дарга асан А.Гантулгыг албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр баривчлан хорьсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Тэрбээр Ардчилсан намын үед ТОСК-ын захирлаар томилогдсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгө шамшигдуулсан хэргээр саатуулагдаад байна.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар олон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан учраас ийнхүү АТГ-аас шалгаж, саатуулаад байгаа гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ