Ч.Хүрэлбаатар: Бид энэ сонгуульд МАН-аас Ерөнхийлөгч тодруулахын төлөө ажиллана

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулан зарласан талаар хэвлэлийн бага хийж хийлээ.

Бага хурлыг даргалсан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "259 төлөөлөгч оролцсон. Гишүүдийн олонхийн саналаар М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон. Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн. Сүүлийн найман жилийн турш МАН-аас Ерөнхийлөгч тодроогүй. Бид энэ сонгуульд МАН-аас Ерөнхийлөгч тодруулахын төлөө ажиллана" гэлээ.

Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Бид нэр дэвшигчийг тодруулахдаа түүврийн аргаар 50 мянга гаруй иргэдээс социологийн судалгаа авч намын анхан шатны 170 мянга гаруй гишүүний саналыг сонссон. Түүнчлэн МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар иргэдийн болон намын гишүүдийн саналыг илүү авсан МАН-ын дарга УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг хэлэлцүүлэн хүн тус бүрийн саналыг сонссон.

Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар нэр дэвшихээс татгалзаж НАМ-ынхаа бодлого шийдвэрийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Харин тунаж үлдсэн М.Энхболд, Ц.Нямдорж хоёрын хооронд санал хураалт явуулахад нийт гишүүдийн 85.7 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр боллоо" гэлээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ