Ялын хугацаа дууссан ч төрд ажиллуулахгүй


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэж эхлээд байна. Эл төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн санаачилсан байна.
Төсөлд төрийн албаны мэргэжлийн шалгалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар авдаг байх зохицуулалт тусгажээ. Одоогийн хуулиар Төрийн албаны зөвлөлөөс шалгалтыг авдаг юм. Харин Төрийн албаны зөвлөл нь дээрх төслөөр хяналт тавих статустай байхаар оруулж ирсэн аж.
Мөн төрийн албанд тавигдах нийтлэг шаардлага нь дээд боловсролтой, Монгол Улсын иргэн байх, авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлж байсан бол төрийн албанд орох эрхийг нь энэ хуулийн төслөөр хаажээ. Ялын хугацаа дууссан байсан ч орох боломжгүй болох юм байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ