Нялх хүүхдийн хоолны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийн үзэл баримтлалд 0-3 хүртэлх насны хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих заалт тусгасан байна. Хүүхэд эрүүл өсөж торниход эхийн сүү чухал. Харин 0-6 насны хүүхдээ эх нь хөхүүлэх боломжгүй, хүүхэд нь эхийн сүүгээр хооллох боломжгүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан тохиолдолд олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүнийг хэрэглээд явахаар хуулийн төсөлд тусгажээ. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Хог хаягдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ