Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Тавдугаар сарын 21-ний ням гаригийн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутагт ажиллаж буй юм байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр, тэрээр өнөөдөр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим аж ахуйн нэгжийн тариан талбайд очиж, хаврын тариалалтын явцтай танилцах ажээ. Маргааш буюу тавдугаар сарын 22-ны даваа гаригт Булган, Орхон аймагт ажиллаж, хоршоо болон ногоочдын бүлгийн тариаланчидтай уулзаж, төмс, хүнсний ногоо болон үр тарианы тариалалтын явцтай танилцах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ