Байнгын хороо: Концессын гэрээнд аудит оруулна

Өнөөдөр долоон байнгын хороо тус бүрдээ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон 2018 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг тус тус хэлэлцэж байна.
Харин Төсвийн байнгын хорооны хурлаар 2018 оны улсын төсвийг 7,3 их наяд төгрөг, 9,5 хувийн алдагдалтай байхаар боловсруулсан байна. Энэ нь ОУВС-гийн шаардлагад нийцэж байгаа гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.
Байнгын хороо ирэх оны Үндсэн чиглэлийг хэлэлцээд санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм. Мөн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үеэр гишүүд концессын гэрээг үргэлжлүүлэх эсэх, 2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаа хэзээнээс хэрэгжүүлэх зэрэг асуултыг тавилаа. Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Концессын үр ашгийн тооцоо хийхээр аудит оруулна. Ажил нь эхлээгүй концессын гэрээний ажлыг зогсоосон байгаа. Гэхдээ бидэнд мөрийн хөтөлбөрөө санхүүжүүлэх бололцоо бий. Ард түмэнд амласан амлалтаа биелүүлэхэд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын төслийг нэг удаад өөрчлөх тохиролцоо хийсэн. Засгийн газар хэлэлцээд, гишүүдийн саналыг авна" хэмээн хариуллаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ