УИХ-ын чуулган маргааш 11.00 цагаас хуралдана

СЕХ-ны дүн өнөөдөр албан ёсоор гарч, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулгыг ялалт байгуулсаныг албан ёсоор зарлалаа. Улмаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон тооцсон тогтоолын төслийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. Тодруулбал,Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үр дүнд олонхийн санал авсан Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж ийнхүү Сонгуулийн нэгдсэн хуулийн дагуу тогтоолын төслөө УИХ-ын дарга М.Энхболдолд өргөн мэдүүлсэн байна.

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан маргааш буюу долдугаар сарын 10-ний өдрийн 11.00 цагт хуралдахаар товлогджээ.

Улмаар Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ