П.Орхон Испанийн гранпри тэмцээнээс алтан медаль хүртлээ

orhonЦ.Хосбаярын удирдлага дор манай улсаас хоёр бүсгүй зодоглосноос 63 кг-ын жинд “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Шведийн Йоханссон, АНУ-ын Алексис Портер, Маллори Велт, Болгарын Тайбе Юсейн нарыг ялж алтан медаль хүртлээ.

Мөн Испанийн нийслэлд 53 кг-д хүч үзсэн “Монголиа Опен-2017” ОУТ-ий аварга, "Алдар" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал хүрэл медаль хүртэв. Энэ нь түүний Гранпри ангиллын тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:

48 кг: 1. Анжелинка Ветошкина (ОХУ) 2. Миглена Селишка 3. Элица Янкова (хоёул Болгар), Виктория Энтони (АНУ)

53 кг: 1. Жессика Макдональд 2. Жасмин Миан (хоёул Канад) 3. Екатерина Полещук (ОХУ), Ганбаатарын Отгонжаргал (Монгол)

55 кг: 1. Бекка Лезерс (АНУ) 2. Мария Гурова (ОХУ) 3. Рамона Галамбос (Унгар), Билиана Дудова (Болгар)

58 кг: 1. Марва Амри (Тунис) 2. Мишель Фаззари (Канад) 3.Юльяна Тукуренова (ОХУ), Кайла Миракле (АНУ)

60 кг: 1. Любовь Овчарова (ОХУ) 2. Анастасия Григорьева (Латви) 3. Мими Христова (Болгар), Йоханна Маттссон (Швед)

63 кг: 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Тайбе Юсейн (Болгар) 3. Илана Кратыш (Израиль), Маллори Велт (АНУ)

69 кг: 1. Тамыра Менсах (АНУ) 2. Галина Булатова (ОХУ) 3. Форрест Молинари (АНУ), Эльмира Сыздыкова (Казахстан)

75 кг: 1. Мае Эпп (Эстони) 2. Виктория Франсис (АНУ) 3. Жюстин Дистасио (Канад), Иселин Солхейм (Норвеги)

orhon

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин