М.Энхболд хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэв

МАН-ын дарга М.Энхболд өөрийг нь гүтгэсэн үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандахаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэсэн мэдээ гаргаж, түүнийгээ сошиал орчинд зохион байгуулалттай тарааж эхэллээ. Би төрийн албанд зүтгэхдээ хүнийг дагах, мөрдөх үүргийг хэнд ч, хэзээ ч өгч байгаагүй, надад ийм зан чанар огт байхгүйг хүмүүс мэднэ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна" гэжээ.

Зарим хэвлэлд түүний талаар “У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хэргийн тухайд М.Энхболд яригдах нь ойлгомжтой. Намынх нь зарим удирдлагууд түүнийг зайлуулахыг хүсч байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагыг түүнээс нэхэхийн хажуугаар “60 тэрбум”-ын хэрэг хяслантай гэгч нь ороож байгаа нь нэрмээс болж буй" хэмээн бичсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ